Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Уул уурхайд 2030 оноос эхлэн цэнгэг ус ашиглахыг хориглоно

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.30) нэгдсэн хуралдаанаар Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлон усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлиин механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хувааж, сав газрын захиргаадыг байгуулан, усны нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлиин бодлого, 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүд, усны талаарх харилцааг зохицуулсан 6 гол хууль, 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 130 гаруй үндэсний стандарт мөрдөгдөж байна.

Засгийн газраас 2019 онд усны нөөцийг хэмнэлттэй, зохистой ашиглах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглахыг эдийн засгийн хөшүүргээр дэмжих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 2020 онд усны засаглалыг бэхжүүлрх хүрээнд Усны агентлаг байгуулах асуудлаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн 2016-2020 онуудад Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөр тооцох журам, ус хэрэглээний норм зэрэг 10 гаруй журам, аргачлал болон хаягдал бохир усны стандарт, цэвэрлэсэн ус, саарал усыг дахин ашиглахтай холбоотой 17 стандартыг шинээр батлуулж, гол мөрний урссщ бүрэлдэх эхийг тусгай хамгаалалтад авах, усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлоллоо.

Санал болгох

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

uuganaa90

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!