Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр сумуудад газар ухан өнгөт эрдэнийн чулуутай гэнэ. Нутгийн иргэд олж харж мэдээгүй байхад харийн улстай хамтардаг хэсэг бүлэг хүмүүс байгаа юм. Эдгээр этгээдүүд “Ухан өнгөт чулууг” үй олноор нь хятад руу гаргаж байна. Иргэдэд захиргааны хариуцлага тооцон торгуулийн арга хэмжээ авдаг ч зогсоож дийлэхгүй байна.
Иймд хариуцлагыг чангатган зөрчлийг гаргахад ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ажиллагааг хийж, дээрх үйлдлийг гаргаад зугтсан болон чулуу худалдан авдаг ченж иргэдийг эрэн хайх ажлыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж эхэлжээ.