Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Уяачид Улсын наадам тэмдэглэхийг шаардан Төв талбайд жагсаж байна

УОК-ын өчигдрийн хуралдаанаар наадам зохион байгуулахыг хойшлуулах санал гаргасан. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдэх юм.

Тухайн шийдвэрийг эсэргүүцэж, Морин спорт уяачдын холбоо болон уяачид морьтойгооо Төв талбайд жагсаал хийж байна.

Жагсаалд оролцож буй уяачдын зүгээс “Дайны үед ч наадам хийж байсан. Морьдын уяа сойлго хэцүү байна. Морь унаач хүүхдүүд ихэвчлэн 12 наснаас дээш хүүхдүүд байдаг. Вакциндаа хамрагдаж эхлээд байгаа учир боломжтой.

Наадам энэ жил зохион байгуулахыг шаардаж байна. Шийдвэр гаргагчид нэгэнтээ шийдвэр гаргачихаад эргэж буцаж байгаад харамсаж байна. Уяа сойлгонд их хэмжээний мөнгө, хөдөлмөр зарцуулсан. Наадам бол өв соёл учраас энэ жил өнжиж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

“167 сум 17 аймаг улс орон даяар наадмаа хийх саналыг манай холбоонд ирүүлсэн. Иймээс наадам зохион байгуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна” гэсэн мэдээллийг Морин спорт уяачдын холбооноос өгөв.

 

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!