Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хавар түрсээ шахдаг загасыг зургаадугаар сарын 15-н хүртэл барихыг хуулиар хориглоно

Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай.

Нэг загасаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтосны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.

Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай. Иргэн та загасны түрс шахалтын үед загас барих ёсгүй юм.

Амьтны тухай хуулинд

хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл,Дархадын цагаан загасыг наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл,Омоль загасыг наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл,цагаан зарам загасыг есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглоно.

Монголд хавар-зун, намар-өвөл түрсээ шахдаг зүйлүүд тархана. Хавар дөрвөн сараас 3 настай цурхай загас, усны температур 3-60С хүрэхэд гүехэн устай, элсэрхэг хурдас бүхий ургамалтай хэсгээр 74,000-236,500 ширхэг түрс шахна. Зэвэг загас 6-7 наснаас үржилд орж усны температур 6-120С хүрэхэд голын харгиа, хайрга чулуун дээр 2,300-7,700 ширхэг түрс, хадран загас усны температур 4-60С-д харгиатай хэсгийн чулуун дээр 2,000-18,000 ш түрс гаргана.

Хилэм загас найман наснаасаа боловсорч гүйцэх бөгөөд тавдугаар сард голын усны температур 9-150С болоход элсэрхэг хурдсанд 88,800-636,000 ш түрс орхино. Тул загас 5-6 наснаасаа эхлэн голын харгианд тогоо үүсгэн бэлтгэж, усны температур 100С хүрэхэд 8,500-30,000 ш түрс шахна. Сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, монголын улаандалбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана загаснууд 2-5 насандаа үржилд орж 10,000-300,000 ш түрс нуур, голын гүехэн устай хэсэгт ургамал дээр 12-250С болох үед шахна. Булууцагаан, хэлтэг, алтайн шар сугас зэрэг зарим загас түрсээ 7-10 өдрийн зайтай 2-3 удаа хэсэг, хэсгээр таслаж гаргана.

Дархадын цагаан загас, омоль, цагаан хадир, цагаан зарам загас хоёр наснаас бэлгэ боловсорч намар наймдугаар сараас өвөл нэгдүгээр сард, усны температур 12-1.40С болж буурахад 5,000-98,000 ширхэг түрс элс, хайрга чулуурхаг хурдсанд, гутаарь 3-4 наснаас голын элс, хайрга-чулуун дээр 0.5-10С-д 20,000-350,000 ширхэг түрс шахдаг. Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биеэн дээр мөнгөлөг товгор үүсч, сэлүүрүүдийн толбо тодорно.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!