Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг “Зөгийн бал” гэж нэрлэн худалдаалсан гэх хэрэглэгчийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийжээ.
Хэрэглэгч гомдол гаргахдаа найрлага дотор нь зөгийн бал огт агуулаагүй хэрнээ зөгийн бал гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгааг дурдаад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хяналт, шалгалт тавьж ажиллахыг хүссэн байна.
Уг асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2-т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул үйлдвэрлэгч компаниудад таван сая төгрөгийн торгууль ногдуулж, лангуунаас тус барааг татуулах үүрэг даалгавар өгчээ.