Ховдын эмч нар зүрх судасны бүлэн хайлуулах эмчилгээг амжилттай хийжээ.
Тодруулбал, тус аймгийн БОЭТ-ийн Дотрын өвчин судлалын болон Эрчимт эмчилгээний тасгийн эмч сувилагчид “Зүрхний st өргөгдсөн цочмог шигдээс” оноштой биеийн байдал маш хүнд үйлчлүүлэгчид бүлэн бүлэн хайлуулах эмчилгээг амжилттай хийсэн байна.
Эмчилгээний багт БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Анагаах ухааны докторант, Зүрх судасны эмч Н.Баясгалмаа, Сувилахуй албаны дарга Д.Ариунаа, ЭМТЧАБАны менежер Д.Маралмаа, Дотрын эмгэг судлалын эмч Ц.Отгонхишиг, эм зүйч Ц.Отгонцэцэг, Сувилагч Ж.Бумзаяа, Сайнзаяа нар оролцжээ.