ОБЕГ-ын хоногийн мэдээ:
Хэнтий аймгийн Дадал сумын нутагт хээрийн түймэр гарсан тухай уудлагыг тавдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, маргааш өдрийн 14:30 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Уг түймэрт нийт 2800 га талбай өртөн шатжээ.