УОК-оос аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар сулруулж, сургалтын төв, кофе шоп, фитнесс, цайны газрын үйл ажиллагааг нээсэн юм. Мөн энэ сарын 22-ноос томоохон зах, худалдааны төв, түргэн хоолны сүлжээ рестораны үйл ажиллагааг нээхээр болсон. Харин хүнсний дэлгүүрийн цагийн хуваарийг 20.00 цаг хэмээн тогтоосныг иргэд шүүмжилж буй юм.
Ажлаа тараад гэрийнхээ хүнсийг цуглуулах, ойр зуурын хэрэгцээт зүйлсаа авах гэхээр эрт хаачихдаг нь хүмүүсийн амьдралд дарамт болж байгааг олон хүн хэлдэг. Тиймээс УОК, Нийслэлийн онцгой комисс энэ сарын 22-ноос хүнсний дэлгүүрийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хэвийн горимд шилжүүлэх асуудлыг зөвшилцөж эхэлжээ.