Амьдрал Мэдээ

Хүүхдүүд илтгэх урлагаар дамжуулан ирээдүйгээ тодорхойлж байна

Ирээдүйн хөгжил дэвшлийг гардан бүтээх иргэд болсон хүүхдүүд илтгэх урлагаар дамжуулан ирээдүйгээ тодорхойлж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Залуус бид Монголын бахархал” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулсан байна. Илтгэгчид цахим орчинг зөв зохистой ашиглах, ирээдүйд итгэлтэй, эрдэм мэдлэгтэй эрүүл иргэн байх, цаашлаад эх орондоо хэрэгтэй хүн болох зэрэг асуудлыг илүү хөнджээ. Хүүхдүүд илүү бодитоор сэтгэж, ирээдүйгээ илүү гэгээлгээр төсөөлөн, хийсвэрлэн буулгаж буй нь ямар их сэтгэлийн тэмүүлэлтэй байгааг харуулж байгаа аж.

Уралдаанд нийт 21 сурагч оролцсоноос тэргүүн байрт Зүүнхараа Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Т.Тодгэрэл шалгарч, 4-р сургуулийн 11б ангийн сурагч Д.Өлзийдүүрэн, 2-р сургуулийн 10а ангийн сурагч С.Сувд-Эрдэнэ нар удаалж, 3-р сургуулийн 11б ангийн сурагч М.Мөнхсүрэн тусгай байрт шалгарчээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хүүхэд залуучуудын ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү илтгэлийн уралдаан нь “Монгол бахархал”-ын өдөрт зориулан болдгоороо онцлогтой аж. Оролцогч хүүхдүүд нэг ижил сэдвийн хүрээнд өөрсдийн үзэл бодол ур чадвар, эрдэм мэдлэгээ уралдуулан өрсөлддөг.

Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс сурагчдыг жил ирэх тусам чадваржиж байна. Тэдний хэлсэн санаанаас бодож, тунгаах зүйл их байлаа хэмээв. Түүнчлэн уралдаанд оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг гардуулсан нь тэдэнд урам өгсөн үйл явдал болжээ. М

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!