Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх Монгол Улсын хүчит арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын арслан Ц.Содномдорж, аймгийн арслан А.Давааням, Л.Цолмонбаатар нарын гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаалаа. Хүчит бөхчүүд, тэдний гэр бүлийнхэнд баяр хүргэж, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болж, монгол бөхийн залгамж халаа үргэлжилж, Монгол түмэн, Монгол бөхийн босоо цагаан хиймор өнө мөнхөд ивээж байх болтугай.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ