Нийгмийг айдас, түгшүүрт автуулсан Корана вирусийн өвчний хамгийн эхний шинж тэмдэг халуурах. Үүнийг өвчтөний халууныг хэмжиж байж л мэднэ. Тэгэхээр энэ өвчний үед хамгийн түрүүнд хэрэглэгдэх багаж бол халуун хэмжигч юм.
Гэтэл аймаг сумдын онцгой байдлын ажилчид, эмнэлгүүд халууны шилний хангамжаар дутмаг байна. Үүний нэг жишээ нь Хөвсгөл аймгийн зарим суманд гаднаас ирсэн иргэдийнхээ халууныг суганд хийдэг халууны шилээр хэмжиж байна гэсэн мэдээлэл гарсан юм.
Тэнд нэг л халууны шил суганаас суганд дамжиж явдаг гэнэ. Уг нь бол тэнд ажиллаж байгаа албан хаагчид орчин цагийн 3 секундэд зайнаас халуун хэмжих багаж хэрэглэх шаардлагатай.
Коронавирус дэгдээд ийм урт хугацаа өнгөрч байхад яагаад өдийг хүртэл халуун хэмжих багаж дутагдалтай байгаа нь хачирхалтай.
Аймаг болоод Сумын ЗДТГ, Онцгой байдлын алба зэрэг байгууллагууд хангалтын тал дээр учир дутмаг байгаагийн наад захын жишээ энэ байна.