Азийн 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ багийн залуус хоёр дахь тоглолтоо 11 дүгээр сарын 08-ны 17 цагт Японы шигшээтэй хийнэ.
Японы 19 хүртэлх насны шигшээ баг нь 2018 онд Азийн 19 хүртэлх насны АШТ-ий шөвгийн дөрөвт шалгарч байсан хүчтэй баг юм. Тэд хэсгийн шатанд Монголын залуучуудын багтай учраа таарч 7:0-ээр хожиж байсан билээ. “Залуу самурайнууд” “J” хэсгийн эхний тоглолтоо Гуамын шигшээ багтай хийж 10:0-ээр бут ниргэсэн бол манай баг талбайн эзэн Вьетнамын шигшээд 3:0-ээр хожигдсон.