Нисгэгч залуутай эхлүүлсэн анхны амьдралдаа цэг тавьж, хөөрхөн охиноо аваад салсан гэгддэг жүжигчин Б.Хулан төд удалгүй өөрөөсөө 12 насаар ах Б.Соёлтхүү гэгчтэй ханилж байлаа. Оюутан ахуй цагаас нь эхлэн өнөөг хүртэл өөрийг нь битүүхэндээ хайрлаж явсан гэх эр нөхрөө тэрбээр “Хайр халамж сайтай, хажууд нь байхад түшигтэй” хэмээн хэвлэлийнхэнд магтсан удаатай. Чамгүй хөрөнгөтэй эрийн энгэр түшсэн жүжигчин бүсгүй ч өдрөөс өдөрт өнгө зүс нэмж, С.Ренчинлхаа хүүгээ төрүүлээд удалгүй уран бүтээлдээ эргэж орсон.
Харамсалтай нь, жүжигчин бүсгүйн энэ сүрхий магтаал төдий л удаан үргэлжилсэнгүй. Үе мултарсан ахимаг насны нөхрөөсөө салаад охин, хүү хоёртойгоо цуг амьдарч эхэлсэн тэрбээр саяхныг хүртэл энэ тухайгаа ихэд нууцалж явсан. Харин өдгөө ганц бие ээжийн статустай хэвээрээ байгаа Б.Хулан хэзээ албан ёсоор хаягтай болох бол.