Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны насаараа нуусан гэргийг ил гаргалаа


Алдаа оноотой амьдралын нугачаанд унаж босч явсаар өнөөдрийг хүрсэн “Цагаан шонхор”- ын Ч.Энхтайван эр хүн туг барьж, тугал хариулдагийг харуулаад авсан нэгэн. Тэрээр “Эх орон” телевиз, “Монгол шигтгээн”, “Дүнжингарав” худалдааны төвд томоохон хувь эзэмшдэг төдийгүй уул уурхайн бизнест хүч үзэж хөрөнгө мөнгө гэдгийг их хэмжээгээр олдог гэдэг. Барагтай л бол хэвлэлийнхний дуранд өртөөд байдаггүй тэрээр эхнэр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө тэднийг Канадад амьдруулж, хааяа эх орондоо авчирдаг гэх яриа байсан. Харин нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалж, нууж ирсэн гэргий нь анх удаа People сэтгүүлийн дуранд өртлөө. Өдгөө 60 гарсан Ч.Энхтайваны гэргий өөрөөс нь насаар дүүмэд байхыг анзаарваас сүүлд суусан байхыг үгүйсгэхгүй юм. Ихэд нүдэнд дулаахан, өндөр гоолиг, үзэсгэлэнтэй хэрнээ даруухан эмэгтэй бол Ч.Энхтайваны насаараа нууж ирсэн гэргий нь юм.
Ч.Энхтайваны хувьд ар халхын зартай атамануудын нэг. ЦентреПойнтын буудалцааны үеэр Чимидийн Энхтайван, Дамбын Хишгээ, шөвгөр Өлзий нарыг баривчлан хорьсныг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа Ч.Энхтайванг хэргийн гол буруутнаар шийтгэсэн. Энэ нь жирийн хулигаануудын хэрэг бус улс төр бизнесийн олигархуудын эрх ашигт байнга заналхийлдэг Чимэдийн Энхтайванг замаасаа зайлуулах, “болж өгвөл устгах” барбарос төлөвлөгөөний болхи гүйцэтгэл байсан гэж үзэх хүн олон байдаг аж. Ямартай ч Хэнтий нутгийн гаралтай, Харцага Чимдийн ганц хүү Ч.Энхтайван хүүхэд байхаасаа атаман, хэнээс ч айж, ичдэггүйгээрээ зартай байсан. Сонгуульд нэр дэвшиж байгаагүй ч АН-ын хатуухан самруудын нэг. Тэрбээр хэлье гэснээ хэнээс ч имээхгүй хэлчихдэгээс гадна яг л голыг нь олоод дүгнэж цэгнэчихдэг нь хамгийн аюултай.
Намын нөхдөө шуудхан шүүмжилдэг тэрбээр нэгэн удаа хэлэхдээ “Н.Энхбаяр Ерөнхийлөгч анх хууль шүүхийн удирдлагууд томилдог эрх мэдлээ ашиглаж дарангуйлагч болсон. Ц.Элбэгдорж тэр технологийг бүр хөгжүүлж аймшгийн дарангуйлагч болсон. Х.Баттулга одоо тэр технологийг бүр хөгжүүлж насаараа хаан болохоор шунаж байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль шүүхэд нөлөөлөх эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй” талаар саналаа хэлж АН-ын ҮХШ-ийн Ажлын хэсэг байгуулж идэвхтэй оролцох талаар санал гаргахад Дэлгэрмаа дэмжиж Ажлын хэсэг байгуулсан. Дараа нь С.Эрдэнэтэй уулзаж удаа дараа сануулсаар байтал С.Эрдэнэ Женкогоос айгаад Ажлын хэсгийг олигтой хөдөлгөөгүйгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дорвитой өөрчлөлт хийж чадаагүй. Тухайн үед АН-ын бүлэг идэвхтэй ажилласан бол тэр үеийн МАН-ын бүлгийн шударга гишүүдтэй хүч хавсарч Үндсэн хуулийн өөрчлөлтийг нилээд сайн хийж болох байсан” хэмээж байсан.
Хэзээд шулуун шударга хүмүүс Монголын нийгэмд нухчин даруулдаг түүх Ч.Энхтайван дээр ч давтагдсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч эхнэр, хүүхдүүдээ нуувчнаас нь гаргаж, Ч.Энхтайван одоо л хэвийн амьдралдаа орж байгаа бололтой.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!