Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

Өгсөн нь ч, авсан нь ичих хэрэгтэй. Хууль сахиулах хүчний байгууллагын ажилтнууд нь, бүр цагдаа нар нь бүлэглэн хүчингийн хэрэг үйлдээд явж байхад ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд Бригадын генерал цолоор шагнагдсан. Шагнуулсан Т.Сүхболд, шагнасан У.Хүрэлсүх ерөнхийлөгч ч үйлдлээсээ ичих хэрэгтэй. Тэд нэг нутгийнх юм гэсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтийн хүмүүс. Дээр нь Хотын дарга Х.Нямбаатар ч Хэнтийнх. Энэ утгаараа төрийн өндөрлөгүүд хамаг л өнгөтэй өөдтэй, тэр тусмаа хууль, хяналтын байгууллагын сандал суудлыг Хэнтийнхнээр дүүргэж буй. За тэр нь ч дүүрсэн хэрэг, чухамдаа айлын нялх охидыг бүлэглэн, айлган сүрдүүлж хүчин хийсэн хэрэгтнүүд нь цагдаагийн албан хаагчид байхад ЦЕГ-ын даргыг нь шагнаад сууж байдаг шагнасан, шагнуулсан хоёр арай мэлдрэмжгүй юу. Угтаа бол Т.Сүхболд шагнуулах нь битгий хэл суудал сандлаа өгөөд, доороосоо илжирч, өмхийрсэн салбараа хянаж чадаагүйнхээ хариуцлагыг үүрээд зайлсан байх ёстой биш бил үү. Шагнасан, шагнуулсан Хэнтийн дарга нар арай мэдрэмжгүй юу.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!