Хотын дарга асан Д.Сумъяабазар нам жим байна. Гэхдээ хувийн амьдрал нь дуулианаар дүүрэн буй. Түүний халамжит хайртай гэргий Ч.Мичидмаа гэрлэлтээ цуцлах өргөдлөө шүүхэд өгсөн сураг аль эрт гарсан. Учир нь хотын экс дарга Д.Сумъяабазарыг өөр нэгэн бүсгүйтэй болсон гэх яриа хэдэн жилийн өмнөөс хэвлэлийнхний чихийг халууцуулсан. Ч.Мичидмаа “Д.Сумъяабазарыг олон жил тэвчиж явсан, харин энэ удаа яагаад ч уучилж чадахгүй” болсноо ойр тойрныхондоо нулимстай ярих болсон гэдэг.
Цагтаа Ч.Мичидмаа эр нөхрийнхөө чимэг нь болоод, хаа газар хөтлөлцөөд л гүйдэг байлаа. Харин зам зуурын зарим хүүхнээс болж хайртай хос хагацаж салах дээрээ тулсан нь харамсалтай.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ