Ерөнхий сайдын гэргий гэгдэнэ гэдэг хэрийн эмэгтэйд тохиох хувь заяа биш. Н.Алтанхуягийн гэргий Э.Сэлэнгэ тэгвэл цагтаа Ерөнхий сайдын гэргий гэгдэж, гоё дээрээ тавиад гадаад, дотоодоор нисч, гандан, цэнгэлдэхэд хүндэтгэлийн суудалд тухалж явсан нэгэн. Нөхрөө бодвол өндөр чилгэр биетэй Э.Сэлэнгэ олон сайхан охин төрүүлж өгсөн. Өөрийнх нь дагуулж ирсэн том охин харин хэдийнэ айлын гэргий болж, ээжийгээ эмээ болгосон билээ. Тээр жил Н.Алтанхуягийг талбай дээр суулт зарлахад хоёр бага охины хамт ирж эргэж байсан тэрбээр нөхрөө Ерөнхий сайдаас бууснаас хойш нам жим амьдрах болсон. Цагтаа бол элдэв шоу арга хэмжээ, томчуудын бүхий л хүлээн авалтад том охины хамт гоёж аваад ирдэг байлаа. Одоо бол ихэд даруухан хатагтай болжээ.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ