Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цэргийн алба хаагчийн буу гацаж, хөл рүүгээ буудсан хэрэг гарчээ

Энхийн цагт эх орноо хамгаалах тангараг өргөсөн цэрэг эрс халуун амиа алдаж байгаа харамсалтай мэдээнүүд сүүлийн үед ихээр гарч байна.

Амь наснаасаа илүү хайрлаж өсгөсөн хүүхдүүд нь цэрэгт яваад бусдад дарамтлууж, зодуулах, сэтгэл санаагаар унан амиа хорлох зэрэг золгүй явдлаар хорвоог орхисоор.

Хэдхэн хоногийн өмнө нэгэн цэрэг эр даргадаа зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудал гараад 7 ч хоноогүй байхад Зэвсэгт хүчний 015 дугаар зэвсгийн ангийн хашаанд хээрийн буудлага хийж байсан Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагчийн буу гацаж, хөл рүүгээ буудаж, өөрийгөө гэмтээсэн хэрэг гарлаа.

Өнөөдрийн байдлаар шархадсан алба хаагч цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд явсан хүүхдүүдээ эсэн мэнд ирэх үгүйд ээж аав нь санаа зовниж байна. Энэ салбарт анхаарал хандуулах, шинэчлэл хийх цаг хэдийн болжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!