Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цэц “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн шийдвэр гаргасан байна

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт Дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Улмаар Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэсэн юм. Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэрээ өнөөдөр УИХ-д хүргүүлжээ.

Цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлжээ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ Цэцийн дүгнэлтийг дараах зохицуулалтын дагуу хэлэлцэнэ.

82.2.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах;

82.2.5.хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах;

82.2.7.энэ хуулийн 82.2.5-д заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй;

Дээрх хуульд заасны дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаасаа хойш долоо хоногийн дотор хэлэлцэнэ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо лхагва гаригт буюу нөгөөдөр хуралдахаар төлөвлөсөн. Тус хуралдаанаар Цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцэх юм.

УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн тохиолдолд 15 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, батлуулах ёстой. Гэхдээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгч тухайн тогтоолд нь хориг тавихыг үгүйсгэхгүй.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!