Тайзны урлагтаа эргэн ирж, “Дундын бүсгүй” хэмээх “Мөрөөдлийн театр”-ын жүжигт тоглож байгаа Ц.Алдармаагийн зургийг уншигч та харж байна. Хамгийн түрүүнд хөх нь нүдэнд тусч байгаа биз. Тийм ээ, Ц.Алдармаагаар сонин ихтэй байгаа бололтой. Тэрбээр хөхөө big size хэмжээтэй болгож, гоо сайхандаа томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Гэхдээ арай л шуналтай юу, үгүй юу.
Үнэхээр ч бие хаа, царай зүс сайтай Ц.Алдармаад нэг л зүйл дутуу байсан нь хөх. Хэчнээн гоо үзэсгэлэнтэй байгаад хөх байхгүй бол цэцэггүй навчтай л адил харагдана. Тиймээс Ц.Алдармаа эрсдэл хийн хөхөндөө силикон шахуулж, гоо үзэмжиндээ хөрөнгө оруулалт хийсэн нь энэ аж. Би том хөхтэй болсон гэсэн шиг Ц.Алдармаа итгэл дүүрэн цээжээ түрсээр байгаад л жүжгээ дуусгаж бaйсан шүү.