Өнөөдөр /2021.05.13/ МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ц.Анандбазар тэргүүтэй эрхмүүдийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх асуудлыг 12:00 цагаас эхлэн хэлэлцсэн.
Өчигдөр Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх ярилцлагад орохдоо “Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ өөрөө татгалзаж, шалгуулах хэрэгтэй. Бид намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж буй” хэмээсэн.
Тэгвэл олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй холбоотойгоор Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ.
Улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал удахгүй яригдах гэж байгаа аж.