Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Анандбазар Б.Сүндэръяаг “нэр хүндэд халдаж байна” хэмээн гомдол гаргажээ

Прокурорын байгууллагаас иргэн Б.Сүндэръяагаас гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох асуудлыг шалгаж эхэлсэн эсэх талаар тодрууллаа.

Нийслэлийн прокурорын газраас “Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс  шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно” гэв.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!