Үндэсний их баяр наадмын наадмын комисс бэлтгэл ажилдаа орсон байна.
Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Зургаадугаар сарын дунд гэхэд коронавирусийн эсрэг вакцинжуулалт давтан тун хүн амын 60%-д хийгдэнэ.
Иймд наадмыг үзэгчидтэй, 1,024 бөхтэй хийхээр комисс ажилдаа орсон.
Эхний тунгаа тариулсан хүн бүрт 50,000 төгрөг өгнө.
12-17 насны хүүдүүдээ долоодугаар сараас вакцинжуулахаар хэлцэл хийсэн. Намар танхимаар хичээллэнэ” хэмээн мэдээллээ.
Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо.