Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Даваасүрэн: Д.Совд манай сумын залуу, төрөл садан хамаатны холбоо байхгүй

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан хэрэг гарсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд төгсөх ангийн сурагчдад хятад вакцин хийсэн гэх үндэслэлээр түүний биед халдах оролдлого хийсэн гэсэн урьдчилсан мэдээ байгаа юм.

Уг үйлдлийг хийсэн Д.Совд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хамаатан, шадар туслахаар ажиллаж байсан. Сошиалд Л.Энх-Амгалангийн эсрэг хар PR хийдэг.  Тэгвэл Л.Энх-Амгалан нь Ц.Даваасүрэнг зохион байгуулсан, төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахаар заналхийлсэн гэж хууль хяналтын байгууллагад хандахаар болсон гэх мэдээлэл цацагдаад буй.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариу тайлбар болгож,

“Арай ч хэтэрч бн, дэндүү увайгүй бодож бичжээ‼️ Polit.mn-г хуулийн байгууллагад өгнө. Нотлох баримтаа бэлдэж байгаарай. Оюу толгойн луйварчинд халдах ажиллагаа зохион байгуулжээ гэвэл хүн итгэх байсан байх. Совд манай сумын залуу, төрөл садан хамаатны холбоо байхгүй, миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй‼️ Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодохтой мантай байгааг мэдэж л бгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээ‼️Сүржин юм бодох юм даа” хэмээн өөрийн цахим сүлжээнд нийтэлжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!