Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж татвар, оношлогоонд ороогүй, өөр машины дугаар ашиглаад явж байсандаа тайлбар хийв.
Тэрбээр “Албаны машин байсан юм. Номер нь бас албаных. Төлбөр, татвар хийх асуудал нь хөл хорио тогтоочихоод төлж чадаагүй байсан юм шүү” гэв.