Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

Ц.Цэрэнпунцаг гарьд журмыг зөрчиж, Ш.Сайхансамбуу журмыг мөрдөв

 

Ц.Цэрэнпунцаг гарьд Завханы бүх гавьяат, дуучид, бөхчүүдээр хур буулгаж байна

 

Цагийн сайханд цахилж явсан Монгол Улсын зургаан зааны нэг бол Ц.Цэрэнпунцаг гарьд. Ид барилдах үедээ түүн шиг сайхан, хүчтэй эр байсангүй. Харсан бүгдийн харцыг булааж, гоё сайхан, хүчтэй чадалтайгаараа гайхагдаж явсан гарьд энэ удаагийн сонгуулиар Завхан аймгаас нэр дэвшиж буй. АНУ-д олон жил амьдарч байгаад ирсэн түүний өөрчлөлтийг гайхах хүмүүс олон. Гэвч түүнээс илүү гайхах зүйл Завханд болоод байна. Уг нь Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед нэр дэвшигчдэд авах арга хэмжээг журамлаж өгсөн. Хоёр цагаас илүү уулзалт хийхгүй, хүн хоорондын зай 1.5 метр байхаар зохицуулсан. Тодруулбал Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг батлахдаа “Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулах боломжгүй бол уулзалтыг хоёр цагаас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зайг 1.5 метр байхаар бодож зохион байгуулалтыг хийнэ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” хэмээсэн.

Гэвч гарьд юун корона, удаан уулзаагүй нутгийн зон олонтойгоо тэврэлдэн, үнсэлдэж, хөөрөг зөрүүлэн, найр наадам шиг өргөн дэлгэр сонгуулийн сурталчилгаа хийж явна. Зургуудаас уншигч та бүхэн үйл явдлыг бэлхэнээ харж болох биз ээ. Түүгээр ч зогсохгүй У.Далантай, С.Батсүх зэрэг завханы хэдэн гавьяат, бөхчүүдээ дагуулан заларч, “Хурд” хамтлагийг хүртэл дуудан ирүүлсэн байх юм. Корона гээд энэ жилийн сонгуулиар юун урлаг соёлын үзүүлбэр гэж байтал харин ч тоглолттой, дуучидтай сонгууль Завханд өрнөж байна. Ерөнхий сайд өчигдөрхөн Завханд заларсан. Энэ үеэр Завханы төв цэнгэлдэхэд ёстой л наадам шиг юм болж, хүмүүсийн бөөгнөрөл болсон юм билээ. Уг нь ийм байхгүй гэж зааж, журамласан биз дээ.

 

Ш.Сайхансамбуугийн уулзалт
Ш.Сайхансамбуугийн уулзалт
Ц.Цэрэнпунцагийн уулзалт
Ц.Цэрэнпунцагийн уулзалт

Харин нөгөө талд Ш.Сайхансамбуу яг журмын дагуу уулзалтаа зохион байгуулж, даруухан гэгч нь сурталчилгаагаа хийж явааг зургаас мөн харж болно. Энэ бүгдээс үзэхэд Ц.Цэрэнпунцаг УИХ-д орохын тулд ёстой л хөрөнгө мөнгийг харамгүй цацаж, хайр зарлаж яваа бололтой. Мөн тэдний энэхүү үйл ажиллагааны ялгаа нь хэн нь хариуцлагатай, ёс журамтай, төр засгаа дээдэлдэг вэ гэдэг нь харагдахын сацуу, хувь хүний мөн чанар нь ч ялгарч байгаа юм. Нөгөөтэйгүүр сэтгүүлч Б.Отгон саяхан түүнээс хариуцлага нэхэн сошиалаар өөрийн бодлоо бичсэн билээ. Тэрбээр “Нэр дэвшигчид маань уйлаад эхэллээ!!!Завхан аймагт МАН-аас нэр дэвшигч, бөх Ц. Цэрэнпунцаг сурталчилгааныхаа нээлтийн индэр дээр үг хэлж байснаа уйлчихлаа.

“Зарим нь намайг Монголд бараг байдаггүй хүн гэжээ. Би гадагшаа хэсэг сурсаан. Гэхдээ өвлийн ганц, хоёр сар л байгаагүй байх. Түүнээс Монголдоо байгаа. Нутагтаа ч ирдэг. Танихгүй айлаар ороод хүүхдүүдэд нь атга чихэр өгөөд л гардаг. Залуудаа барилдаж ноцолдож явлаа. Гэхдээ Завханыхан ялангуяа Цагаанчулуут сумынхан та нарынхаа хүссэн цолонд хүрч чадаагүй ээ…. Ээж аавыгаа бодлоо” гээд учиргүй уйлсаар тайзны араар оров. Шууд дамжуулалтын бичлэгийг нь шэйрлэсэн ч устгачихсан бололтой. Уйлсныг буруутгасангүй ээ.

…Эх орон, эцэг, эхдээ ийм л хайртай нь үнэн бол танд Хөвсгөлийг ухаж, Тэсийн голыг устгах зүрх хаанаас чинь гарав? “Уйлснаас бүү асуу” гэж буурлууд сургасан учир яагаад гэж би таниас асуухгүй ээ!!!

Та ямар ч байсан уйлах усан нүдтэй, уярах сэтгэлтэй хүн юм бол Миний төрж өссөн Хөвсгөлийг минь ухах үйлээ бүрмөсөн зогсоочих. Нутгаа ухуулна гэж бодохоор нулимс минь яг таных шиг урсаад байдаг юм аа.“Ай хорвоо чи Нэр дэвшигчдийн нулимсанд цадах болоогүй юу?” хэмээн өчсөн юм. Үнэхээр л эх орон, ард түмэндээ хайртай юм бол ухаж, төнхөхөө л больчих хэрэгтэй.

Дашрамд дурьдахад энэ бүгдийг манай редакци ямар нэгэн захиалга, хүсэлтээр бичээгүй болно. Үүнийг анхааруулахын учир нь түүний хэвлэлийн менежер “Түүний өрсөлдөгчид тийм ч цагаахан хүмүүс биш. Түмэн баримт байвч бусдыг битгий муулаарай гээд хөдөлгөх нь үгүй. Сонгууль дуусаад нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Тиймээс битгий ялах гэж улайр. Тэр баримтуудыг нь сонгууль дуусгаад эздэд нь хүлээлгэж өг. Тэд буруугаа ухаарч, алдаагаа засаг. Энэ нь тэдэнд хүргэж буй том тус хэмээв. Тийм ээ, гарьд ийм л жудагтай, ёс зүйтэй хүн. Завханчууд аа хүчээ нэгтгэе” хэмээн сошиалд бичсэн байна лээ.

Цацахгүй юм бол баримт цуглуулж яах гэсэн юм бэ анхнаасаа, сонгууль дуусахаар өөрсдөд нь хүлээлгэж өг, тэр нь том тус болно гэж эгээтэй л бурхан лугаа гарьд маань гэгээрч яваа бололтой. Ялах гэж улайраагүй юм бол цар тахлын үед наадам шиг уулзалт хийж, гавьяат, бөхчүүдийг бөөндөж аваачих нь юуных вэ. Эцэст нь хэн ч түүнийг оролдоогүй байхад баримт байгаа шүү, цацахгүй л байгаа болохоос гэх мэтийн үг хэвлэлээрээ дайлгаж, бусдад буян болж байгаа мэт дүртэй бузгай дарамтлахын учир юу билээ. Тэгээд ч тэгж их баримт цуглуулдаг гарьд та өөрөө тийм цагаахан хүн үү. 600, бүр түүнээс ч олон тооны байх магадлалтай ажилчдаа Завхан руу аль өвөл царцааны нүүдэл хийлгэснийг тань мэдээгүй гэж бодоо юу. Энэ бүхэн ялахын тулд биш гэж үү. МАН-ын гол санхүүжүүлэгчээр олон жил яригдаж, АНУ-аас улс төрд нөлөөлж ирснийг тань түмэн олон өгүүлдэг. Бас л сонгуульд ялахын тулд хийсэн зүйл биш үү. АПУ-гаас ялгаагүй ард түмнийг Жем-ийн архиндаа живүүлж байгааг тань эс тооцдог юмаа гэхэд Хөвсгөлийг ухаж, Тэсийн голыг устгахаа больчихооч ээ. Тэгэхээр танд ч гэсэн баримт байхгүй байна уу, гарьд аа. Нэг л зүйлийг хэлье, бөхчүүдийн тоо нэмж улс төрд ороод яг юу хийх гэсэн юм бэ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр бөхчүүд улс төрд ороод бүдэрдэгийг түрүүчээсээ батлаад байна, цаана чинь.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!