Хэзээний л Х.Оюунбилэг шүү дээ. Түүний олон дуу Монголын рок попын тэнгэрт цахиур хагалан хадаж, тухайн үедээ залуусыг уянгалаг гайхалтай дуу хоолойгоороо ёстой л хуйлруулж байсан гэж болно. Тэр тусмаа “Чамайг тоссон зам” дуу одоо ч сонсоход дэндүү уянгалаг. Энэ дууг Х.Оюунбилэгээс өөр хэн ч амь оруулж чадахгүй болтол түмний сэтгэлд үүрд хадчихсан. Харин манай уянгалаг, үзэсгэлэнт эмэгтэй “Харанга” Лхагвааг хуулсан мэт дууриасан дүүтэй нь гэр бүл болоод 20, 30 жил болжээ. “Чамайг тоссон зам” дуугаа дуулсаар ханьтайгаа учирсан бүсгүй маань саяхны өдөр гэгээ татуулан инээмсэглэсээр орж ирсэнтэй нь таарсан билээ.
Дараагийн мэдээ