Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, ярилцав. 2004 онд Засгийн газрын шийдвэр нь гарснаас хойш олон жил ярьж байгаа “чөдөртэй” гэгдэх энэ чөлөөт бүсийг хөгжүүлэхэд анхаарах цаг болсныг тэрээр онцлоод, бодлогын болон хууль, эрх зүйн талаас дэмжлэг үзүүлж ажиллахаа хэллээ.

“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэй. 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, 2015 онд хүлээлгэн өгөх байсан. Одоогоор Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр авто зам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламж барьж Улсын комисст өгөөд байна.

Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр чөлөөт бүсийн чөдрийг тайлж, үйл ажиллагааг нь эхлүүлэх дэд бүтцийн суурь нөхцөл бүрдэнэ. Төслийн нийт зардал 35 сая ам.доллар, 300 га талбайн дэд бүтцийг бүрэн шийдэж, хил, гаалийн барилга барьж, хурууны хээ, нүүр царайгаар таньдаг дэвшилт технологи, тоног төхөөрөмж суурилуулах  юм.

Шадар сайд “Гадаад, дотоодын зээл, санхүүжилтээр чөлөөт бүсэд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүхний цаана цаг хугацаа, эдийн засгийн боломж, алдагдал, үр өгөөжийн тоолуур гүйсээр байгаа. Дахиж цаг алдалгүй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бүх талын боломжийг эрэлхийлж бас ашиглах болно. Мөн менежентийг нь хэрэгжүүлэх шийдэл олж, үр ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ.

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн

7 га нь аялал жуулчлал47 га нь үйлдвэрлэл20 га нь худалдаа, үйлчилгээ25 га нь агуулах, ложистик1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм.

 

Чөлөөт бүс хэрхэн байгуулах төрийн бодлого тодорхой гараагүй байхад дэд бүтцээ барьж эхэлсэн нь ажил саатах гол шалтгаан болсон тул төрөөс баримтлах бодлогыг баталж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төсөл боловсруулаад байна.

 

Мөн Замын-Үүд, Эрээний хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээр хийх ёстой. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны долдугаар сарын 2-нд байгуулсан Зээлийн гэрээний дагуу Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төсөл 2020 оны наймдугаар сарын 21-нээс хэрэгжиж эхэлсэн. Таван жилийн хугацаатай энэ төсөл эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!