Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсны дараа өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” хэмээсэн.
Харин Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Гадаад харилцааны яамаар дамжуулж, Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд АТГ шалгаж байгааг эх сурвалж баталж буй юм.
Харин уг мэдээллүүдэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тайлбар хийжээ.
Тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.
Савадагийг ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?” гэжээ.