Хөвсгөл нутгийн унаган хүү, Шадар сайд Ө.Энхтүвшин өмнөх эхнэрээсээ өрх тусгаарлаж багагүй хугацаанд ганц бие явсан. Харин өөрийн нарийн бичгээр ажиллаж байсан У.Булганмаа хэмээх бүсгүйг хоёрдахь гэргийгээрээ сонгосон нь нэгэнт ил болсон. Тухайн үед сайдыг “тийм залуухан биш ч өмнөх эхнэрээсээ л хавьгүй залуу эхнэр авсан сүйхээтэй нэгэн” хэмээж байсан гэдэг. Ө.Энхтүвшин сайдад хэнз охин төрүүлж өгсөн түүний эхнэр У.Булганмааг “Өгөөмөр” техникийн захыг ажиллуулдаг шаггүй бизнес сэтгэлгээтэй бүсгүй гэдгийг манайхан андахгүй. Шадар сайдын хувьд анхны гэргийгээсээ гурван хүүхэдтэй, хүүхдүүдээ бүгдийг нь гадаадын томоохон сургуулиудад сургаж, улс төрд бэлтгэж байгаа гэх яриа тухайн үед хэвлэлийн нүүр хуудсыг чимж байлаа. Өдгөө Ө.Энхтүвшингийн хэнз охин нь хамгийн өндөр төлбөртэй гэгдэх Америк дунд сургуульд сурдаг.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ