Дэлхийн хэмжээний мэргэжлийн сагсан бөмбөгийн тэмцээнийг дэлгэцээр үздэг байсан цаг саяхан. Харин одоо эх орондоо олон орны сагсан бөмбөгийн шилдгүүд оролцсон тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Энэ спортыг сонирхогчид өнгөрсөн долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд зохиосон 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ийг үзэж, багаа хөгжөөн дэмжив. Эрэгтэй, эмэгтэй ангилалд 40 баг оролцсон энэ тэмцээнд манай тамирчид ялангуяа, эрэгтэй баг чамлахааргүй амжилттай оролцож, фэнүүдийнхээ цөсийг хөөргөв. Ш.Энхийн-Одыг энд онцлохгүй байхын аргагүй. Тэрбээр АНУ-д суралцдаг бөгөөд тун удахгүй сургуульдаа сурахаар явна гэсэн шүү. Харин тоглолтын үеэр манай дуранд ийм нэгэн патиараа үлдээжээ. Түүнд спортын өндөр амжилт хүсье.
Дараагийн мэдээ