Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас долоон бөхийн шинжилгээний хариуг ирүүлсэн тухай Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
МҮБХ “Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр 6 бөх, ковид халдварын улмаас нэг бөх 2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр өгсөн.
Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-д 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургаадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.
Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй хариуг МҮБХ-нд өчигдөр ирүүллээ” гэв.