Мэдээ Онцлох мэдээ Улс төр

ШИНЖЭЭЧ: “Тэнүүн-Огоо” ХХК дансан дахь санхүүжилтийн үлдэгдэл мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ

Зурагзураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ногоон” автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр нийтийн тээврийн автобус нийлүүлэх, гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалт сэдвийн хүрээнд шинжээч дараах мэдээллийг танилцууллаа. 



“Тэнүүн-Огоо” ХХК хүсэлт гаргаж, Голомт банкаар 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 8.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан байна.

Голомт банк баталгаа гаргахдаа 18.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нийт 20 ширхэг үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг хамт барьцаалжээ. 

2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Голомт банк гүйцэтгэлийн баталгаа гаргасан тул гэрээний тусгай нөхцөлийн 7.1 дэх хэсэгт заасан урьдчилгаа төлбөр 81.7 тэрбум төгрөг олгож өгнө үү гэх хүсэлтийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас Нийтийн Тээврийн Газарт гаргаж, тухайн өдрөө НЗДТГ болон Сангийн Яаманд энэ хүсэлтийг уламжилж өгөхийг хүссэн байдаг.

Сангийн Яам дээрх хүсэлтийг судалж үзээд санхүүжилтийн эрхийг нээсэн.

Улмаар 81.7 тэрбум төгрөгийн 30 хувийн урьдчилгааг олгосон байгаа юм. Энэ 30 хувийн урьдчилгааг “Тэнүүн-Огоо” компани хоёр газар руу шилжүүлсэн. Тодруулбал Daewoo автобус болон цахилгаан автобус нийлүүлэгч гадаадын хоёр компанид хувааж 30 хувийн урьдчилгааг шилжүүлжээ. 

2023 оны гуравдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 29-нийг хүртэл нийтдээ 272.2 тэрбум төгрөгөөс 134.6 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” компанид олгосон байна.

Улсын төсвөөс санхүүжсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад 111 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.

зураг

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн төсвийн зарцуулалт:

  • Улсын төсөвт 11.9 тэрбум төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг. Авлигатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсэж дансанд нь байсан мөнгийг битүүмжлээд дараа нь буцаагаад шилжүүлсэн.
  • 8.1 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” компани, хамаарал бүхий компани, этгээдүүдээрээ дамжуулан бэлнээр гаргаж авсан.
  • 2.2 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” компанийн хамаарал бүхий компани, этгээдүүд бие биедээ шилжүүлсэн.
  • 1.3 тэрбум төгрөг бол “Тэнүүн-Огоо” компанийн бусад үйл ажиллагаа. Бусад үйл ажиллагааг харахад банкнаас авсан зээл, зээлийн хүү, баталгааны шимтгэлд зарцуулагдсан.
зураг

Гадаадын компаниудад шилжүүлсэн 111 тэрбум төгрөгийг бүтцээр нь авч үзвэл:

  • Daewoo автобус нийлүүлэгч “Iktae” компанид 77.3 тэрбум төгрөг
  • Цахилгаан автобус нийлүүлэгч Хятадын “Nanjin golden dragon” компанид 29.5 тэрбум төгрөг
  • Цахилгаан автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 1.3 тэрбум төгрөг
  • Солонгосын тээвэр зуучийн “Wonnam gls” компанид 2.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Nanjin golden dragon компани руу “Грийн энержи моторс” ХХК-аар дамжуулж 19.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Харин 10.3 тэрбум төгрөгийг “Эм Эс И Партнерс” ХХК-аар дамжуулж шилжүүлжээ. 

“Грийн энержи моторс” болон “Эм Эс И Партнерс” ХХК нь “Тэнүүн-Огоо” компанитай харилцан хамааралтай нэгдсэн сонирхолтой этгээдүүд байсан нь нотлох баримтаар харагдаж байна.

Хамаарал бүхий компаниудаараа дамжуулаад “Тэнүүн-Огоо” компани гадаад руу 111 тэрбум төгрөг шилжүүлсний дараа дансандаа үлдсэн мөнгийг маш ихээр бэлнээр авдаг байж. 

“Тэнүүн-Огоо” ХХК, “Эм Эс И Партнерс” ХХК, “Грийн энержи моторс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болон банкнаас бэлэн мөнгө авсан итгэмжлэл бүхий иргэдээс тодруулга авах шаардлагатайг шинжээчхэллээ. 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!