Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8,399 шинжилгээ хийх явцад 684 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51,931 болж байгаа. 684 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд
638 нь Улаанбаатар хотод
41 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 708 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45,853 боллоо.
Халдварын улмаас 4,059 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 2,074Хүндэвтэр – 1,334Хүнд – 535Маш хүнд – 116 хүн байна
Гэрийн хяналтад 1,753 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчлэгдэж байна.
Өнгөрсөн хоногт 61-78 насны дөрвөн эмэгтэй нас барлаа.
78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд
74 настай эмэгтэй тавадугаар сарын 17-нд
61 настай эмэгтэй тавдугаар 20-нд
78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан.
Эдгээр иргэд коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.
Мөн иргэд тайвширч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ үргэлж сахиж байх шаардлагатай байгааг дахин сануулав.