Амьдрал Мэдээ

“Шинэ хөдөө” төсөл Булганчуудад тайлангаа тавив

“Шинэ хөдөө” төслийн тайлант өдөрлөг энэ сарын 27-нд Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд боллоо. 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд улсын төсвөөс ердөө 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан уг төсөлд нийтдээ 3200 гаруй айл өрх хамрагдаж, орлогоо нэмэгдүүлэн амьжиргаагаа дээшлүүлсэн байна. Анх чацаргана хөтөлбөрөөр эхлүүлж байсан “Шинэ хөдөө” төсөл өнөөдөр мал аж ахуйн, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гээд ЖДҮ-ийг хөгжүүлэх боломжтой бүхий л чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тайлант өдөрлөгийн үеэр 2019 онд төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй дунд оврын тракторууд, арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, сүүний хөргүүртэй чингэлэг, хүлэмж, өндөр ашиг шим бүхий бух, хуц ухна хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болжээ. Өдөрлөгт төслийн санаачлагч УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Булган аймгийн удирдлагууд оролцож иргэдэд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулсан байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!