Энэ жилийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэгээр гарч, тойрогтоо бат сууриа тогтоосон гэдгээ нотолсон УИХ-ын гишүүн Э.Батшугарын наадмаар хөтөлж ирдэг бүсгүй бол Б.Янжиндулам.
Эрхэм гишүүнийг 2018 оны үeд Өмнөд Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөөд ирсэн, хөлөөсөө толгойгоо далд ортол брэндээр гоёдог энэ бүсгүйг “нууц амраг”-аа болголоо гэж шуугиулж байв. Зайсан хиллд “Adore” нэртэй хувцасны дэлгүүр, цэцгийн дэлгүүртэй болоход нь Шугараа дэмжиж, тусалсан гэлцэн жиг жуг хийсэн.
Б.Янжиндуламын хувьд тухайн үeийн гишүүн Б.Ундармаагийн хүү А.Бишрэлттэй үeрхсэнээр өөрийнхөө зэрэг зиндааг тогтоосон. Бас Г.Ундармаагийн “Амьдарлоги” кинонд охиных нь дүрд тоглон, чимэг зүүлт ч нэмээд авсан. Гэхдээ Б.Янжиндулам зүгээр ч нэг тортны чимэглэл шиг эмзэг булбарай нэгэн биш. Найман настайгаасаа эхлэн есөн жилийн турш спортын гимнастикаар хичээллэсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан чанга хатуужилтай нэгэн. Одоо ч боксын спортоор хичээллэдэг.
Олонд алдартай болоод байгаа “Adore” цэцгийн дэлгүүр бас энэ бүсгүйнх. Ингэхэд цэцэг бэлэглээд байх биш цэцгийн дэлгүүрийг нь өгчихдөг Э.Батшугар шиг мэдрэмжтэй залуу хэр олон бол.
Эрхэм гишүүний экс гэргий Английн лордтой ураг барилдаад хэр удсан билээ. Б.Янжиндулам ч одоо нууц биш ил болж, хосууд цөөнгүй жилийг хамтдаа үджээ.
Дараагийн мэдээ