Амьдрал Мэдээ

“Шунхлай трейдинг” ХХК дархан цаазат газар ШТС барих ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлжээ

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Богинын амын уулзварт буюу Богдхан уулын дархан цаазат газар “Шунхлай трейдинг” ХХК шатахуун түгээх станц /ШТС/ барих ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн тухай мэдээллийн дагуу бид сурвалжиллаа.

Тус компани өнгөрсөн есдүгээр сард мөн Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байжээ.

Шунхлай трейдинг ХХК зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажил явуулж байсныг зогсоолоо

Энэ асуудалд нь зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах албан даалгавраар ШТС барих ажлыг зогсоож байсан юм. Тэгвэл энэ удаад тэд дархан цаазат болон тусгай хамгаалалттай газарт ийнхүү зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн байгууллага үйл ажиллагааг нь зогсоосон гэх боловч биднийг очиход саравчны ажил хийгдэж байсан юм.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!