УИХ-ын гишүүн асан, “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу нэгэнтээ “Миний унаагүй машин, суугаагүй орон сууцанд амьдарч байгаа гарын үсгээр баяжсан луйварчид өнөөдөр пиг болсон” хэмээж байлаа. Гэхдээ мань эр Монголын толгой баячуудын нэгийн хувьд хотын төвд хашаатай хауст амьдардаг байсан цаг саяхан. Хүмүүс гэр хороололд хашаанд амьдардаг бол Ш.Сайхансамбуу ноёнтон хотын төвд хэдэн га-гаар нь газар авч хашаалаад өөрийнхөө хаусыг бариулчихсан л хүн дээ. Харин мань эр өдгөө хаусаа нураалгаж, суурин дээр нь орон сууцны хотхон бариулж байна. Бүхэл бүтэн хотхон бариулж байгаа гэхээр түүний хашаатай хаус хэр том байсныг илтгэж байгаа биз. Хэдийгээр зах зээлийн үед хөлжсөн, хэдэн үеэрээ идээд барахааргүй хөрөнгө хуримтлуулсан ч гэлээ хотын төвд га-гаар нь газар аваад хашаалчихсаныг бодоход мань эрийг сүйхээтэй гэхээс яах вэ. “Үнэн ба Зөв” намын тэргүүн тэрбээр ирэх сонгуульд суудал авахын төлөө хөдөө орон нутгаар өнгөрсөн 3 жил зогсолтгүй ажилласан төдийгүй хувийн бизнесээ ч өргөжүүлсээр байна. Уг нь түүний хэлж, хийж байгаа нь жирийн иргэдэд ихэд таалагддаг. Зарим нөхдөд л араараа тавиулчихаад байдаг болохоос 3 сая хүнийг авч явах түүнд юу ч биш л баймаарсан.
Дараагийн мэдээ