Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЭМЖЖ эмнэлэгт чихний дөрөө яс солих хагалгаанд орсон иргэн нас баржээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Өргөө амаржих газрын хажуу талд байрлах ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хагалгаанд орсон иргэн нас барсан байна.

Тодруулбал 2021 оны 06-р сарын 14-ний өдөр тус эмнэлэгт чихний дөрөө яс солих хагалгаанд орсон 43 настай иргэн Г.А хагалгааны дараах хүндрэлийн улмаас зүрхний хэм алдагдаж нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарчээ.

Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Улмаар хэргийн газар буюу тус эмнэлгээс эд мөрийн баримтаар Epinephrine 37ш, Глюкоза 3ш, Фуросемид 3ш, Cardidop 3ш, Кальция хлорид 1ш, Амиокордин 2ш зэрэг хэрэглэсэн тарианы савнууд, өвчний түүх, эмнэлгийн хяналтын картыг хураан авчээ.

Талийгаач өмнө нь тус эмнэлэгт уг хагалгаанд орж байжээ. Тодруулбал, 2016 оноос хойш чихний дөрөө яс солих хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош тогтоогдож, 2017 онд тус ЭМЖЖ эмнэлэгт зүүн чихний дөрөө яс солих хагалгаанд орж, амжилттай болж, хяналтад байсан гэх мэдээлэл байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!