Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,220 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 17,823 болло
Энэ нь цар тахал гарснаас хойш нэг хоногийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдэж буй хамгийн олон тохиолдол болж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 17,823 боллоо. Мөн хугацаанд хүний 366 хүн эдгэрсэн бол 44, 49 настай хоёр хүн уг өвчний улмаас нас барсан харамсалтай мэдээ байна.
Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 10,253 болоод байгаа бол коронавируст халдварт өртөж нас барсан хүний тоо 34 боллоо.