Амьдрал Мэдээ Улс төр Фото мэдээ

ЭМЯ ЭМНЭЛЭГ БАРИУЛСАН ҮЛДЭГДЭЛ 671 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГӨХГҮЙ БАЙНА

ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар “Арвис энтернейшнл” ХХК мэдээллээ.

Энэхүү компани нь ЭМЯ-ны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлгийн барилгыг 2020 оны тав дугаар сард барьж дуусган, улсын төсөвт тусгагдаагүй мөнгийг өөрийн хөрөнгөөс гарган дуусгаж есдүгээр сард хүлээлгэн өгчээ. ЭМЯ-наас 2020 оны аравдугаар сард багтааж үлдэгдэл санхүүжилтээ бүрэн өгнө гэсэн ч төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн байна.

Иймд  “Арвис энтернейшнл” ХХК-ийн зүгээс, “Үлдэгдэл төлбөрөө авъя” гэхээр “Өмнө нь байсан удирдлагаасаа авахгүй юу” гэж хэлдэг талаар ярив. Тэд ЭМЯ-нд шаардлага хүргүүлэх ба хариуг ирүүлтэл яамны гадаа зогсохоо хэллээ.  Мөн, “хэрэв өнөөдөртөө хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэлээ.

Харин ЭМЯ-наас энэ асуудалд тайлбар өгөхдөө, Энэ асуудал бол хоёр компани хоорондын харилцаа. Түүнээс биш яам энэ компанитай гэрээ байгуулаагүй. Ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй. Бид төсөвт тусгагдсанаар “Арвис энтернейшнл” ХХК-д мөнгийг нь өгөөд явж байгаа. Одоо зөвхөн барьцааны таван хувь нь манайд байна. Бид үүнийг олгохдоо бэлэн байна. Энэ компанийн барьсан эмнэлэг нь одоо ус алдаад, эмнэлгийн ажилтнууд хувингаар ус зөөгөөд явж байна. Үүнийг хариуцаж барьсан компани засахгүй байна. Таван хувийн мөнгийг нь барьцаалсан гэж болно. Үүнийгээ засчихвал мөнгийг нь өгөхөөс татгалзахгүй” гэв.

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!