Багабандийн охин Б.Баярмаа Баянхонгор аймгийн Шинэжинст суманд алтны уурхай ажиллуулахаар очиж, нутгийн иргэдтэй хэл ам, хэрүүл тэмцэл болж явсан. Багабандийн охин багадсан энэ төсөлд уул уурхайн эрлэг “Энержи ресурс” орж ирлээ. Энержи ресурс гэдэг MCS гэсэн үг.
“Mongolian Coal Corporation”-аараа дамжуулан Баганбандийн охин удирддаг Эрдэнэ Монгол компанийн Баянхөндий төсөлд 40 сая доллароор хөрөнгө оруулжээ. Тиймээс Энержи ресурсын Батцэнгэл Баянхонгорт байн байн очих болсон байна.
Энэ орд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрладаг. Мазаалай амьдардаг, цөлжилт ихтэй говийн бүс нутаг малчид “Эрдэнэ Монгол”-ыг дэмждэггүй, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч “Mongolian Mining Corporation” оролцохоор гэрээг эцэслэн байгуулжээ.
“Эрдэнэ Монгол”-ын “эзэн” Петер Акерли “Баянхөндий алтны уурхай нь өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой төсөл бөгөөд Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно” гэж онцлон ам алдаж байсан.
Эндээс эхний 5 жилд 40.05 сая тонн хөрс хуулж, 10.3 тонн алт ялгаж авна гэх.
Төслийн хүрээнд нийт 115.65 га талбай өртөнө. Ил уурхайгаар 150 м гүн ухмал нүх үлдэнэ гэж иргэд эсэргүүцдэг.
“Эрдэнэ Монгол” ХХК-ийн хувьд Канадын хөрөнгө оруулалттай компани.
Тус компанийн Дэд ерөнхийлөгчөөр А.Билгүүн ажилладаг. Харин Захиргааны ерөнхий захирлаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа бий. А.Билгүүний аав нь Питер Акерлийн найз бөгөөд хүүгээ уул уурхай, банк санхүүгийн чиглэлээр Канадад сургаад “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанид оруулсан гэгддэг. Питер Акерли нь монгол эхнэртэй, эхнэр нь Н.Багабандийн охин Б.Баярмаагийн найз.
Энэ компанийн Баянхөндий төсөлд MCS оролцох нь тодорхой болов. Тэд өмнө нь ЭрдэнэТавантолгойгоос Ухаа худгийг салгаж уул уурхайн салбарт өрмийг хамж яваа нь эндээс харагдана.