“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа тус байгууллагыг гал тогоог 2022 оны 6 дугаар сараас хойш базжээ. 2019 оноос Орлогч захирлаар ажиллаж жил гаруйн өмнөөс тамгын газрын даргын суудалд суусан түүний жилийн орлого 380 сая төгрөг. Сарын орлого 38 сая.
Тэгвэл “Эрдэнэтийн эзэгтэй”-н 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Өөрийн жилийн орлого 380 сая, сарын орлого 34 сая төгрөг, Гэр бүлийн жилийн орлого 139 сая төгрөг.
Хөрөнгийн хувьд нийтийн орон сууц гурав, авто зогсоол нэг, хоёр авто гаражтай.
Суудлын жижиг машин буюу 17 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Aqua маркын нэг тээврийн хэрэгсэлтэй.
Хурдан удмын адуу нэг, дөрвөн үхэр, хоёр адуутай. 1500м2 эзэмших гурван газар, 5000м2 өмчлөх хоёр газартай.
Харин амины орон сууц, зуслангийн байшин, хашаа болон оффисгүй хэмээн мэдүүлжээ. Мөн үнэт эдлэл байхгүй.
Хадгаламжиндаа 72 сая төгрөгтэй бөгөөд бусдаас 135 сая төгрөгийн авлагатай. Эрдэнэс таван толгой ХК, Чойр оргил Нөхөрлөл, Есөн буурагчин ХХК, Голомт банк ХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Тэгвэл манай улсын саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяаг улстөрд орох нь гэсэн мэдээлэл байна. Тодруулбал тэрбээр ирэх УИХ-ын сонгуулиар 6-р тойрогт нэр дэвшихээр санаархаж байгаа сурагтай.