Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах тогтоолд өөрчлөлт оруулахаар болжээ

УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын 3  дахь заалтад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт даалгасан.

Уг тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 151 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан гэх талтай хэлэлцээрийн хүрээнд дөрвөн удаагийн уулзалт, хэлцлийг зохион байгуулсан байна.

Хэлцлийн үр дүн, ажлын хэсгийн санал дүгнэлтийг Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанд танилцуулж, “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” тогтоол гаргасан ч “Монголиан коппер корпорэйшн” ХХК эс зөвшөөрчээ.

Ийнхүү Засгийн газраас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч хэлцэл амжилтгүй болсон тул УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!