Онцлох мэдээ

Эрчүүдийг “дулаацуулж” чаддаг Хонгорзул

“Хадлан” дээлний талаар сонсоогүй хүн ховор. Харин энэхүү дээлийг тренд болгож чадсан нэгэн бол “Three flames” компанийн захирал, “Flames” брэндийг үүсгэн байгуулагч Т.Хонгорзул юм. Тэрбээр нэгэнтээ “Манай компанийн нэр “Three flames”. Flames гэдэг нэр халуун дулаан, тохь тухыг мэдрүүлээсэй хэмээн зорьж бүхий л бүтээгдэхүүндээ үүнийгээ шингээхийг хичээдэг” хэмээн ярьсан нь бий. Т.Хонгорзулын энэхүү хичээл зүтгэл хэдийнэ биеллээ олсныг “Хадлан” дээлнээс харж болно. Сайд асан М.Зоригтын захиалгаар анхны дээлээ хийсэн нь олон нийтэд ихэд таалагдсанаар тэднийх захиалгаар дарагдсан гэдэг юм билээ. “Хадлан” дээлний хувьд нано материалаар хийгддэг, хөнгөн, дулаан, гэрийн нөхцөлд угааж цэвэрлэх боломжтой, хүний ойрын хэрэглээг багтаасан нэмэлт халаастай гээд давуу тал ихтэй. Тийм ч учраас өдгөө Т.Хонгорзул “Flames”-аар бус “Хадлан” дээлээрээ овоглож яваа биз ээ..

Үйлчлүүлэгч, хэрэглэгчээ гэсэн түүний хичээл зүтгэл талаар болоогүйгээс өдгөө тун чиг олон харилцагчтай болжээ. Харин урд хөршид “Хадлан” дээлний copy гарсан нь түүний санааг багагүй чилээж байгаа сурагтай. Гэснээс Т.Хонгорзул шиг олон эрэгтэй фентэй бүсгүй Монголоос олдохгүй шүү. Нөгөө эрчүүд нь ихэвчлэн хээрээр гэр хийж, хэцээр дэр хийдэг хийгүй эрчүүд. Тэд бүгд л Хонгороог магтаж, Хонгороогийн мундагийг гайхаж, өхөөрдөх нь бий. Аргагүй шүү дээ, Хонгороо хөөрхөнөөс гадна “дулаацуулж” чаддаг юм чинь.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!