Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Эх дэлхий ногоон байг” аянаар 10 мянган мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 5 болон 10 дугаар сарын эхний 7 хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн хот тохижилтын газраас “Эх дэлхий ногоон байг” аяныг өрнүүлж, 10 мянган мод тарьсан байна.

Энэхүү өдөрлөгөөр байгууллага хамт олноороо мод, зүлэг тарин, ногоон байгууламжаа сэргээж орчин тойрноо тохижууллаа.

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг байна. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай. Иймээс жил бүрийн хавар, намарт зохион байгуулагдаж байгаа ”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээ нь өндөр ач холбогдол бүхий ирээдүй хойчдоо мөнх ногоон байгаль бүтээн үлдээж байгаа үнэтэй хөрөнгө оруулалт гэдгийг хэлж байлаа.

Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах олон талт ажилд Нийслэлийн 9 дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлууд улам бүр хүрээгээ тэлж байгаа билээ. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Мод үржүүлгийн албаны өөрсдийн хүлэмжинд тарьж ургуулсан үрсэлгээ бүхий 10000 хайлаас мод мөн гоёлын 53 модыг Чингисийн өргөн чөлөөнөөс -Энхтайвны өргөн чөлөө дагуу тарихаас гадна хамтарч ажиллахаар санаалаа ирүүлсэн байгууллагуудын зочид болон Хот тохижилтын газрын 700 гаруй ажилчдын төлөөлөлд дээжлэн барилаа.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!