Боловсрол Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ

Эцэг, эхчүүд Ж.Соронзон захирлыг халвал хүүхдээ шилжүүлнэ гэжээ

Орос гуравдугаар сургуулийн гадна эцэг эхчүүд жагсаж, өөрсдийн байр сууриа илэрхийлээд байна. Иймд БШУЯ-ны гадна 300 гаруй эцэг эхчүүд цугларсан байна. Учир нь Нууц.мн сайтын эрхлэгч Г.Будрагчаа Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдох хэргийн талаар баримттай эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэж, АТГ-т шалгуулах өргөдлөө өгч хууль хяналтын байгууллагаар шалгуулаад байгаа юм.

Эцэг эхчүүдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ “Авилгачдын хүүхдүүд Орос гуравдугаар сургуульд сурдаг гэж биднийг гүтгэж байна. Энэ сургуульд 2700 хүүхэд сурдаг. Эцэг, эхчүүд бид Ж.Соронзон захирлын талд зогсоно. Хэрэв Ж.Соронзон захирал ажил албаа явуулахдаа асуудалгүй байсан бол бид жагсахгүй. Алтыг барьж үзээгүй хүн алтыг мэдэхгүй. Бид хүүхдээ сургаж байгаа учраас энэ сургуулийг шилдэг гэдгийг сайн мэднэ.

Хамгийн гол нь сэтгүүлч Г.Будрагчаагийн хэлээд байгаа авилга авдаг гэх асуудлаар өнөөдөр жагссангүй. Зөвхөн хүүхдүүдийн маань сурч буй сургуулийн удирдлага солигдох, удирдлагагүй болох асуудлыг хөндөн жагсаж байна.

Ж.Соронзон захирал олон жил зүтгэж ажилласны хүчинд хүүхдүүд маань өдрийн хоёр хоолтой, чанартай боловсрол эзэмшиж байна. Соронзон захирлыг байхгүй болчихвол бид хүүхдүүдээ шилжүүлнэ” гэлээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!