Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Э.Анандад туслахаар болсон Д.Номинчимэгийн мотоцикл 20 сая төгрөгөөр зарагджээ

Өвчиндөө шаналж буй бяцхан хүү Э.Анандад зориулж, иргэд хандив өргөсөөр буй. Харин Д.Номинчимэг бүсгүй өөрийн мотоциклоо зарж, хандив болгон өгнө хэмээж байсан. Тус мотоциклийг анх 6 сая төгрөгөөр авч байсан гэдэг.
Харин түүний мотоциклыг “Хүннү мото” клубынхан сугалаанд оруулж 20 сая төгрөг босгожээ. “Хүннү” мотоциклчдын клуб Ананд хүүд 20 сая төгрөгийг гардуулахаар гэрт нь очиж байна гэв.
Д.Номинчимэг БНСУ-д суралцдаг оюутан бөгөөд алс орныг зорихоосоо өмнө нуруу болон хөлөө хүндээр гэмтээж, хоёр сар гаруйн хугацаанд асаргаанд байжээ.
Тэрбээр Ананд хүүгийн амсаж буй зовлонг биеэрээ туулж, алхаж, гүйж, хүссэнээрээ хөдлөхийг ямар их хүсэж байснаа санаад хүүд эрүүл саруул ирээдүй бэлэглэхийн тулд өөрийн хайртай мотоциклоо зарж, хандив өргөхөөр шийдсэн байна.
Д.Номинчимэг “Амьдрал баялаг. Би сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа ороод дахиад дуртай мотоциклоо авч болно. Надад цаг хугацаа, залуу нас байна. Харин Ананд дүүд минь цаг, минут, секунт бүр үнэ цэнэтэй. Аль болох эмчилгээгээ хурдан хийлгэж, эдгэрэх нь чухал. Монголоос ирэхээсээ өмнө мотоциклоо зарах гээд яг хүн нь ирээд авах үед дууг нь сонсоод л уйлчихсан. Зарж чадаагүй. Харин одоо Ананд дүүдээ амьдрал бэлэглэхэд, жаахан ч гэсэн хувь нэмэр болох үүднээс зарж байгаадаа баяртай байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!