Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр өчигдөр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрээр одоо 14 хоногийн тусгаарлалтаа дуусаж, эмчлүүлэх эмнэлэгтээ ирж хэвтжээ.
Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон юм.
Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын эмнэлэг болоод байсан. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд нэгдэж, эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чадсан.