Долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уян”, цар тахалтай энэ цаг үед дархлааг нь дэмжиж буй олон нэвтрүүлэг буй. Тэдний нэг нь “Ододтой бүжиглэе” шоу.
Тус шоуны олны талархал, хүндлэлийг хамгийн их хүлээж, өөрчлөгдөөд буй оролцогчдын нэг болох дуучин Д.Намсрайноров өчигдөр хасагдаж, үзэгч, сонсогч фенүүд нь сэтгэл гонсгор хоцорсон. Түүнийг хасагдсанд чин сэтгэлээсээ уйлсан хүүхдийн зураг ч нийгмийн сүлжээнд тархаж, өхөөрдөж хайрласан сэтгэгдэл олон байв.
Харин түүний хамтрагч Э.Түвшинзаяа “Дэмжиж саналаа өгч, энэ хүртэл Д.Намсрайноров ахыг маань явуулсан нар нартаа маш их баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ өөрийн цахим хуудаснаа бичжээ.